Хэрэгжүүлж байгаа төслүүд
"Back To Darkhan" төсөл
Гадаадад суралцагчдыг орон нутагт нь ажиллуулах, мэдлэгийг нутагшуулах хөтөлбөр
60%
Гүйцэтгэлийн хувь
0
Оролцогч
4
Төслийн гишүүд
2
Хийгдсэн ажил
Үйл ажиллагааны чиглэл
- Гадаадын их, дээд сургуульд суралцаж буй болон төгссөн залуусын эзэмшсэн мэдлэг, ур чадварыг Дархан-Уул аймагт нутагшуулах
- Орон нутгийн хөгжлийг дэмжих инноваци, дэвшилтэт арга барилыг нэвтрүүлэх
- Залуусыг орон нутагтаа ажиллаж, амьдрах сонирхлыг нэмэгдүүлэх
1.
Судалгаа, бүртгэл
Дархан-Уул аймгийн хэмжээнд гаргах
2.
Мэдээллийн сан бүрдүүлэх
Гадаадад суралцаж буй залуусын мэдээллийн сан бүрдүүлэх
3.
Гадны байгууллагуудтай холбоо тогтоох
Хамтран ажиллах байгууллагын сүлжээ байгуулах
4.
Хамтын ажиллагаа бий болгох
Орон нутгийн байгууллагуудтай хамтрах хэлэлцээр байгуулах
5.
Хөтөлбөр боловсруулах
Сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх
6.
Туршлага солилцох уулзалт зохион байгуулах
Мэргэжлийн чиглэлээр семинар, туршлага солилцох уулзалт зохион байгуулах
7.
Холбон зуучлах
Ажлын байранд зуучлах, төслүүд хэрэгжүүлэх
8.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах төслийг эхлүүлэх
Ажлын санал, төсөл хэрэгжүүлэлтийн хамтын ажиллагаа эхлүүлэх
Солонгосын Күнсан үндэсний их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа
2025 Sep 15 Оруулсан Н.Номиндарь
Өнөөдөр /2025.08.26/ Дархан сумын ЗДТГ болон БНСУ-ын Күнсан үндэсний их сургууль хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд “Back to Darkhan” төслийг хэрэгжүүлэх бөгөөд дараах бүлгийн залуус хамрагдах боломжтой. Үүнд: ???? Ерөнхий боловсролын сургууль төгсөөд их, дээд сургуульд элсэж буй сурагчид ???? Их, дээд сургуулийн 2, 3 дугаар курсийн оюутнууд ???? Төрийн албан хаагчид болон тусгай мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой. Дарханы залуус Солонгост очоод хэлээ сурч байх хугацаандаа зэрэгцэн суралцах, ажиллангаа төлбөрөө төлөх боломжтой бөгөөд TOPIK хэлний шалгалтын оноо шаардахгүй. Мөн шалгуур үзүүлэлтүүдийг Дарханы хүүхдүүдийн мэргэжлийн онцлогт тулгуурлан тодорхойлох юм. Залуучууд гадаадын нэр хүндтэй их сургуульд суралцаж төгссөний дараа Дархандаа эргэн ирж ажиллах зорилготой “Back to Darkhan” төсөл хэрэгжихээр талууд санамж бичиг байгууллаа. Ийнхүү Дархан хотын залуус гадаадад суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломжтой болж байна.
БНСУ-ын их сургуулиуд Дархан суманд ажиллаж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойллoо
2025 Apr 16 Оруулсан Н.Номиндарь
Сөүлийн их сургууль болон Кунсон их сургуулийн удирдлагууд Дархан хотод албан ёсны айлчлал хийж, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Энэхүү уулзалтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сайн дурын ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалаа үргэлжлүүлж, энэ жил Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Талууд 2025 оны долоодугаар сард өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчидтэйгээр дахин айлчилж, дараах чиглэлүүдээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ. Үүнд: Дархан сумын Засаг даргын Тамгын газартай хамтран мод тарих, сайн дурын ажлыг өргөжүүлэх Монгол оюутнуудыг тэтгэлэгт болон оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах Дарханы оюутан залуусыг дэмжих тусгай бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн уулзалтын үеэр Дархан сумын Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Back to Darkhan” төслийг танилцуулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. Энэхүү хөтөлбөр нь гадаадад суралцаж буй залуусыг төгсөөд нутагтаа ирж ажиллах, олж авсан мэдлэгээ орон нутагтаа нутагшуулах зорилготой юм. Тус сургуулиудад суралцаж буй монгол оюутнууд, тэр дундаа Дарханы залуусыг сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, цаашид тэдэнд чиглэсэн тэтгэлэг, хөнгөлөлттэй дотуур байр, сургалтын дэмжлэг үзүүлэх талаар бодит дэмжлэг үзүүлж ажиллахаа сургуулийн зүгээс илэрхийллээ.