Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Эрхэм зорилго

Эрхэм зорилго

Сумын хөгжлийг дэлхийн жишигт түүчээлнэ

Үнэт зүйлс

мэргэшсэн ур чадвар, мэргэжлийн ёс зүй манлайлал

Алсын хараа

Дархан сумын иргэдийн амьдралын чанараар ази тивд жишиг хот болж, сумын хөгжлийн индексээр улсдаа тэргүүлнэ.

Чанарын бодлого

Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу сум орон нутгаа хөгжүүлэх үндсэн зорилгоо хэрэгжүүлэхдээ дэлхийн жишигт нийцсэн амьдралын таатай орчныг бүрдүүлэх, төрийн чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагад бодлогын чиглэл өгөх, хяналт тавих үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, бүх шатны түвшний иргэдийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг үзүүлж, ажилтнуудын ур чадвар, бүтээмжийг оновчтой бодлого, зөв менежментээр зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулна.

Тэргүүлэх чиглэл

Сумынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах стратегийг төлөвлөх, оновчтой бодлого боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулалт хийх, бодлогын хэрэгжилтийн явц байдалд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэх, төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, төрийн албаны стандартыг хангуулах, иргэдэд захиргааны үйлчилгээ үзүүлэх замаар сумын хөгжилд хувь нэмэр оруулах үүргийг сумын засаг даргын тамгын газар хүлээнэ.тус тамгын газрын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа нь дараах хууль тогтоомжоор зохицуулагдана.үүнд:

  • Монгол улсын үндсэн хууль
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль
  • Хөдөлмөрийн тухай хууль
  • Төсвийн тухай хууль
  • Төрийн албаны тухай хууль
  • Бусад хууль тогтоомж
  • Засаг даргын тамгын газрын тэргүүлэх чиглэл нь нийлүүлэх бүтээгдэхүүнтэй нягт уялдаж байх шаардлагатай бөгөөд бүтээгдэхүүнээ тодорхойлоход баримтлах гол чиглэл болно.