Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Хэрэгжүүлж байгаа төслүүд

ЭЕРЭГ ТУСГАЛ MINDSCAPE-2025 ДАРХАН ФОРУМ

Дархан-Уул аймгийн сэтгэл зүйчдийн нэгдсэн форум нь орон нутгийн онцлог, хэрэгцээ, хүн амын сэтгэл зүйн төлөв байдлыг ойлгож, тэдэнд тулгамдсан асуудалд тохирсон тусламж үйлчилгээг бий болгох арга барилыг хөгжүүлэхэд чиглэнэ.…

100%

Гүйцэтгэлийн хувь

0

Оролцогч

12

Төслийн гишүүд

4

Хийгдсэн ажил

Үйл ажиллагааны чиглэл

  • Нийгмийн сэтгэл зүй болон сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулах
  • Салбарын цаашдын хөгжил, шинэчлэлийг дэмжих чиглэлээр нэгдсэн бодлого баримтлах
  • Урьдчилан сэргийлэх, нөлөөллийн үйл ажиллагааг хөгжүүлэх
  • Хамтын ажиллагааг бэхжүүлж, уялдаа холбоог сайжруулах

1.

Ажлын төлөвлөгөө гаргаж батлуулах

Ажлын хэсэг байгуулах

2.

Хамрах хүрээг тодорхойлох

Оролцогч байгууллага, зочин илтгэгч тодорхой болгох

3.

Зохион байгуулах, зураглал гаргах

Форумын ажлын зураглал гаргаж , тохижилт хийх

4.

Форумын нээлт

Нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулах

5.

Форумын үйл явцын мэдээллийг иргэд олон нийтэд мэдээллэх

Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран иргэд олон нийтэд мэдээлэл дамжуулах

6.

Форумын хаалт, дүгнэлт

Форум оролцогчдын үр дүнг нэгтгэж танилцуулах тайлан гаргах

"MindScape 2025" сэтгэл зүйчдийн нэгдсэн хэлэлцүүлгийн арга хэмжээ Панел хэлэлцүүлгээр амжилттай өндөрлөлөө

2025 Apr 09 Оруулсан О.Энхномин

"MindScape 2025" сэтгэл зүйчдийн нэгдсэн хэлэлцүүлгийн арга хэмжээ Панел хэлэлцүүлгээр үргэлжилж байна. ????Модератор: Б.Энхтал ???? Панелист: ✅ Т.Тулгаа - Дархан сумын Засаг дарга ✅ С.Оюун - АШУҮИС-ийн багш, UB клиник эмнэлэгийн захирал, Анагаах ухааны доктор ✅ Н.Алтанзул - Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэд захирал, Анагаах ухааны доктор ✅ Д.Өлзийхишиг - Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн Сэтгэцийн тасгийн эрхлэгч ✅ С.Баасанбат - Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн зөвлөх, сэтгэл зүйч нар өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид болон Бүлгийн ажлаас гарсан асуудлыг шийдэх гарц, саналыг хэлэлцэж байна. Сэтгэлээ хайрлая ❤️ #Эерэг_Тусгал #MindScape2025

"MindScape 2025" сэтгэл зүйчдийн нэгдсэн хэлэлцүүлгийн арга хэмжээ бүлгийн ажлаар үргэлжилж байна.

2025 Apr 09 Оруулсан О.Энхномин

"MindScape 2025" сэтгэл зүйчдийн нэгдсэн хэлэлцүүлгийн арга хэмжээ бүлгийн ажлаар үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт оролцогчид: ???? Багийн нийгмийн ажилтан ???? Сургуулийн нийгмийн ажилтан ???? Гэр бүлийн нийгмийн ажилтан ???? Сургуулийн сэтгэл зүйч ???? Байгууллагын сэтгэл зүйч ???? Иргэдийн төлөөлөл гэсэн 6 бүлэг болж ???? Юуг ???? Хэрхэн ???? Яаж гэсэн агуулгаар салбарын асуудал, гарц шийдэл, саналыг хүргэж байна. Сэтгэлээ хайрлая ❤️ #Эерэг_Тусгал #MindScape2025

“ЭЕРЭГ ТУСГАЛ” MINDSCAPE-2025 Дархан форум хэлэлцүүлэг үргэлжилж байна

2025 Apr 09 Оруулсан О.Энхномин

“ЭЕРЭГ ТУСГАЛ” MINDSCAPE-2025 Дархан форум хэлэлцүүлэг үргэлжилж байна. ☑️Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд Захирал Анагаах ухааны доктор Н.Алтанзул “Нийгмийн сэтгэл зүйн байдал, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад сэтгэл зүйчдийн анхаарах асуудал”сэдэв ☑️Анагаах ухааны доктор, UB клиник эмнэлгийн Захирал АШУҮИС- ийн багш С.Оюун “Ажлын байрны буюу ажилтны сэтгэл зүйн онцлог, анхаарах асуудал” сэдэв ☑️ Нийгмийн эрүүл мэндийн доктор, Хүн амын эрүүл мэндийн судалгааны төвийн тэргүүн, АШУҮИС-ийн багш П.Болормаа “Сургуулийн орчин, хүүхэд залуусын сэтгэлтзүйн онцлог, анхаарах асуудал” сэдэв ☑️ Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн Зөвлөх, сэтгэл зүйч С.Баасанбат “ Сэтгэл зүйн дархлаа” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.

ЭЕРЭГ ТУСГАЛ сэдэвт сэтгэл зүйчдийн нэгдсэн уулзалт хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулагдаж байна.

2025 Apr 09 Оруулсан О.Энхномин

Дархан сумын ЗДТГ, Европын холбооны санхүүжилттэй “Найрамдал төсөл”-өөс санаачлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Алсын хараатай залуус ТББ-тай хамтран Дархан-форум буюу MINDSCAPE-2025 нийгмийн сэтгэл зүй болон сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, нийгмийн ажилтан, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтэн тэдгээрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилготой ЭЕРЭГ ТУСГАЛ сэдэвт сэтгэл зүйчдийн нэгдсэн уулзалт хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулагдаж байна.