29 дүгээр цэцэрлэг хүүхдийн тоглоомын талбайтай боллоо.
2025-05-29 08:27:44 Б.Бат-Отгон
Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 15 дугаар багийн аймаг, сумын төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр “Хүүхэд хамгаалах аюулгүй орчин” төслийг Дархан-Уул аймгийн 29 дүгээр цэцэрлэгт хэрэгжүүллээ.
Уг төсөл нь Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд хэрэгжиж буй бөгөөд 190 гаруй хүүхэдтэй цэцэрлэгийн гал тогоог зориулалтын хөлдөөгч төхөөрөмжөөр тоноглож, хоол үйлдвэрлэл болон сүү, сүүн бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалтын чанарыг сайжруулж гадаах орчныг хүүхдийн сэтгэхүй, насны онцлогт нийцсэн тоглоомын талбайгаар тохижуулж хүлээлгэн өглөө.
Хүүхдийн эрх, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, хөгжлийг нь дэмжихэд чиглэсэн бодит ажил хэрэгжиж, ирээдүйдээ үнэтэй хөрөнгө оруулалт хийж байгаад 29 дүгээр цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна

Бусад зургууд