Дархан сумын 18-р цэцэрлэгийн “Бэлтгэл Б” бүлгийн унтлагын өрөөг засварлалаа.
2025-05-29 08:25:16 Б.Бат-Отгон
Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүүхдийн сурах орчин нөхцлийг сайжруулах зорилтын хүрээнд, 18-р цэцэрлэгийн “Бэлтгэл Б” бүлгийн унтлагын өрөөний засвар, шинэчлэлтийн ажлыг Дархан сумын 10 дугаар багийн төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр, Дархан сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийж өнөөдөр хүлээлгэн өглөө.
Засварын хүрээнд унтлагын өрөөний шал, хөшиг, паарны хаалт болон цонхны хамгаалалтын асуудлуудыг шийдвэрлэж, хүүхдийн сурах орчин нөхцлийг сайжруулж тэдний амрах орчинг илүү тохилог болгож сургалтын үйл явцыг сайжрууллаа.
Хүүхдийн сурах орчин нөхцлийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байгаад 18 дугаар цэцэрлэгийн багш эцэг эхчүүдийн зүгээс талархаж буйгаа илэрхийллээ.

Бусад зургууд