Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглах боломжтой боллоо.
2025-05-29 08:16:53 Б.Бат-Отгон
Дархан-Уул аймгийн Татварын газар татварын үйлчилгээг цахимжуулж, иргэдэд илүү шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэх зорилгоор “Гэрэгэ ПОС” төхөөрөмжийг нэвтрүүлж эхэллээ. Уг төслийг Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) 6 сая төгрөгийн санхүүжилтээр нийт 4 ширхэг төхөөрөмжийг худалдан авч хүлээлгэн өглөө.
ПОС төхөөрөмжөөр төвлөрсөн зах, худалдаа үйлчилгээний газрууд, авто тээврийн шалган бүртгэх товчоодод татварын байцаагч нар хувь хүний орлогын албан татварыг шууд, цахимаар хураах боломжтой болж байна.
Эдгээр төхөөрөмжүүд нь банкны системтэй шууд холбогдсон бөгөөд Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлд заасан ердийн болон урьдчилгаа нэхэмжлэх дээр үндэслэн татвар хураах боломжийг бүрдүүлж байгаа нь хамгийн том давуу тал юм. Ингэснээр татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд олон байгууллагаар дамжихгүйгээр нэг цэгээс татвараа хялбар, түргэн төлөх нөхцөл бүрдэж байна.

Бусад зургууд