Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Main Image

“Од” сургуульд сэтгэл заслын орчин бүрдүүлж, сурагчдын эерэг хөгжлийг дэмжиж байна.

2025-05-29 07:59:56 Б.Бат-Отгон

Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, Клиник сэтгэл зүйч болон Эерэг сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Энхталын санаачилгаар тус сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар “Од” сургуулийн дотоод орчинд “Хөдөлгөөнт сэтгэл заслын орчин”-ийг тохижуулан өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тухайн орчинд сурагчид стресс, бухимдал үүссэн үедээ тайвширч, амьсгалын техник, бясалгал, хөдөлгөөн болон урлагийн сэтгэл заслын аргуудыг ашиглан сэтгэл зүйгээ удирдах чадварт суралцах юм. Ингэснээр сурагчид хичээл сурлагадаа төвлөрөх боломж нэмэгдэж, өдөр тутмын амьдралын чанар сайжрах эерэг үр дүнг хүлээж байна.
Дархан сумын ЗДТГ болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, гэр бүлд зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх олон талт арга хэмжээ цаашид ч үргэлжлэх юм

Бусад зургууд

image
image
image
image
image
image