Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгт ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилууллаа.
2025-05-29 07:57:19 Б.Бат-Отгон
Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгт бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд, зөв дадал хэвшлийг дэмжих зорилгоор нано керамик шүүлтүүр бүхий ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилууллаа. Энэхүү ажил нь тус цэцэрлэг дээр хэрэгжиж буй “Усаа уугаарай” буюу “УУ” төслийн хүрээнд хийгдсэн бөгөөд хүүхдүүдийг цэвэр, аюулгүй усаар хангах, ус уух зөв дадалд сургах зорилготой юм.
“УУ” төсөл нь бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ус уух зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бөгөөд цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хоёр ангид ус цэвэршүүлэх төхөөрөмжийг байршуулснаар ундны усны чанар сайжирч, эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хүүхдүүдийг тогтмол хангах боломж бүрдэж байна.
Тус төхөөрөмж нь усыг механик бохирдол, хлор, хүнд металл болон өвчин үүсгэгч нянгаас цэвэршүүлж, ундны чанарт нийцсэн цэвэр ус гаргах зориулалттай бөгөөд бага насны хүүхдийн бие организмд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлаар ашиглах боломжтой юм. Төслийг санаачлан хэрэгжүүлэгч Б.Энхтал болон түүний багийн гишүүдэд талархал илэрхийлье.

Бусад зургууд