Хог тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор хоёр автомашин хүлээлгэн өглөө.
2025-05-29 07:48:28 Б.Бат-Отгон
Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2025 оны орон нутгийн төсөвт хог тээврийн татан авалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг тусгаж, хоёр ширхэг иж бүрэн хог шахдаг автомашин худалдан авах төсвийг баталсан.
Хоногт гарч буй ахуйн хог хаягдлын хэмжээ нэмэгдэж өссөн хэрэгцээг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хог тээврийн паркийг үе шаттай шинэчилж байна.
Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хоёр автомашин худалдан авч Дархан хотын хог тээврийн газар хүлээлгэн өглөө. Ингэснээр Дархан сумын хог тээврийн үйлчилгээнд ажиллаж буй машин, механизмын тоо нийтдээ 23 болж байна.
Цаашид хог шахдаг автомашины тоог нэмэгдүүлж хорооллын дотор байрладаг суурин хогийн савнуудыг шат дараатайгаар халж, оронд нь байрнуудын гадна зөөврийн хогийн сав байрлуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь орчны бохирдлыг бууруулах, хог тээвэрлэлтийн хурд, хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

Бусад зургууд