Боловсролын салбар дахь бодлогын хүрээнд 11 дүгээр цэцэрлэгт "Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин" төсөл хэрэгжүүллээ.
2025-05-29 07:45:12 Б.Бат-Отгон
Дархан сумын Засаг дарга ирэх дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарт нийт төсвийнхөө гуравны нэгийг зарцуулах бодлого баримталж байгаа бөгөөд энэ хүрээнд 2025 оны эхний хагас жилд хэд хэдэн цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн нөхцөл сайжруулах, стандартын шаардлага хангуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна.
Энэ удаад Дархан сумын 15 дугаар багт байрлах 11 дүгээр цэцэрлэгт хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх, эрүүл, аюулгүй нөхцөлийг хангах зорилго бүхий бүтээн байгуулалтын ажлыг хийж ариун цэврийн өрөөнүүдийг иж бүрэн шинэчлэн засварлаж, стандартын шаардлагад нийцүүлэн мөн салбар цэцэрлэгийн гадна байрлаж байсан нүхэн жорлонг халж, дотор байрлалтай ариун цэврийн өрөөг шинээр байгууллаа.
Тус ажил нь Дархан сумын Засаг даргын 2025–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, 15 дугаар багийн төлөөлөгчдийн санаачилга, дэмжлэг, мөн иргэдийн оролцоотой төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн юм.
11 дүгээр цэцэрлэг нь 2015 онд байгуулагдаж, өнөөдрийн байдлаар төвийн 4 бүлэг, салбарын 2 бүлэгт нийт 206 хүүхэд, 29 багш ажилтантайгаар сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа явуулж байна.

Бусад зургууд