ХААН Банк Монголын Парабочигийн спортыг 6 дахь жилдээ дэмжин ажиллаж байна
2025-04-13 05:59:06 О.Энхномин
40 жилийн өмнө Олимпын наадмын нэг төрөлд багтсан Парабочигийн спорт өдгөө Монгол Улсад үүсэж хөгжөөд 8 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү спортын төрөл нь тусгай хэрэгцээт хүүхдүүд багийн болон ганцаарчилсан хэлбэрээр модон бөмбөг шидэж, зааланд өрсөлддөгөөрөө онцлог. Монголын Парабочигийн холбооноос энэхүү спортоор дамжуулан тусгай хэрэгцээт хүүхэд залуусын нийгмийн оролцоог хангах, бие бялдрыг хөгжүүлэх, олимп, тив дэлхийд өрсөлдөх монгол тамирчдыг бэлтгэх зорилгоор 6 дахь жилдээ Парабочигийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй бөгөөд энэ хугацаанд ХААН Банк сангаас тасралтгүй, тууштай дэмжин ажилласаар ирсэн билээ.