Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Main Image

Дархан сумын Засаг даргын санаачилгаар ахмадууд ажлын байртай болж байна

2025-04-16 04:20:53 Г.Баярчимэг

Дархан сумын ЗДТГ, Ахмадын хөдөлмөр, хөгжлийн биржийг байгуулж хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадуудыг ажил олгогч байгууллагуудтай холбох, тэдний туршлага, ур чадварыг нийгэмд үр ашигтайгаар ашиглах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд 2 жил болж байна.
Тус биржээр дамжуулан ахмадууд өөрсдийн сонирхол, мэргэжил, туршлагад тохирсон ажлын байранд зуучлагдаж, хөдөлмөр эрхлэх боломжтой болсон нь тэдний амьдралын чанарыг сайжруулж, нийгэмд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Дархан хотын соёл амралтын хүрээлэнд 20 ахмад ажилд зуучлагдаж ажиллаж эхлээд байна. Мөн аж ахуйн нэгжүүд ахмадуудыг туршлагатай, найдвартай ажиллах хүчин хэмээн үзэж, тэднийг ажилд авах сонирхол өндөр байгааг онцолж байна.
Ахмад настнуудын хувьд тогтмол ажил эрхлэх нь тэдний санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэхээс гадна, нийгмийн идэвхийг нэмэгдүүлж, сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж буйг судалгаагаар тогтоосон байна.
Цаашид Ахмадын хөдөлмөр, хөгжлийн биржийг өргөжүүлж, илүү олон ахмадуудыг ажлын байраар хангах, тэдэнд тохирсон уян хатан ажлын нөхцөл бүрдүүлэх чиглэлээр бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн жил 120 гаруй ахмад настан хөдөлмөр эрхлэх боломжтой болж, тогтвортой ажлын байранд зуучлагджээ.

Бусад зургууд

image
image
image