13 дугаар цэцэрлэгийн хяналтын камеруудыг шинэчиллээ
2025-04-16 04:10:16 Г.Баярчимэг
Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, боловсролын байгууллагуудын аюулгүй байдлыг хангах, сургалтын орчныг сайжруулах ажлын хүрээнд 13 дугаар цэцэрлэгт нийт 46 ширхэг хяналтын камер суурилууллаа.
Тус ажил нь Дархан сумын 2 болон 3 дугаар багийн Иргэдийн Төлөөлөгчдийн санаачилга, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд өмнө ашиглагдаж байсан камерын системийн хэвийн ажиллагаа алдагдсан тул цэцэрлэгийн зүгээс багийн төлөөлөгчдөд асуудлаа уламжилж, санал хүргүүлсний үндсэн дээр ийнхүү шинэчлэлт хийгдсэн юм.
Шинэ хяналтын камерууд нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, орчны хяналтыг сайжруулах, байгууллагын дотоод зохион байгуулалтыг үр дүнтэй болгоход бодит дэмжлэг болж байна.
Цэцэрлэгийн хамт олны зүгээс санаачилга гарган, бодит ажил хэрэгжүүлсэн төлөөлөгчид болон Дархан сумын удирдлагуудад талархал илэрхийллээ.

Бусад зургууд