Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

“ХОГГҮЙ ДАРХАН – WASTELESS DARKHAN” төсөл Оюуны-Ирээдүй сургуулиас хэрэгжиж эхэллээ

2025-04-16 04:08:20 Г.Баярчимэг

Хог хаягдлыг бууруулах, сурагчдад зөв дадал хэвшүүлэх зорилготой “ХОГГҮЙ ДАРХАН – WASTELESS DARKHAN” төсөл Дархан-Уул аймгийн Оюуны-Ирээдүй сургуульд хэрэгжиж эхэллээ.
Тус төсөл нь Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Дархан хотын Хог тээврийн газар болон JCI Дархан салбар байгууллагын хамтран байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн орчинд хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах дадлыг хүүхдүүдэд төлөвшүүлэхийг зорьж буй юм.
Төслийн хүрээнд сургууль дотор ангилан ялгах зориулалтын хогийн савуудыг байршуулж, сурагчдад хог хаягдлын зохистой менежмент, байгаль орчноо хайрлан хамгаалах талаар мэдлэг олгох сургалт, үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Цаашид “ХОГГҮЙ ДАРХАН” төслийг Дархан сумын бүх ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай иргэнийг өсвөр үеэс нь төлөвшүүлэх, хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах тогтвортой тогтолцоог бий болгохоор зорьж байна.