Оршин суугчид төртэй хамтран орцоо шинэчиллээ
2025-09-09 06:41:35 Б.Бат-Отгон
Иргэд, төрийн хамтын оролцоотойгоор орон сууцны орц, дундын өмчлөлийн хөрөнгийн засвар шинэчлэлтийн ажил үе шаттай хэрэгжиж байна. Энэ жил нийт 17 орцонд засвар хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 13-р багийн 24-р байрны 3-р орц, 28-р байрны 1-р орцны засвар шинэчлэлтийн ажил бүрэн хийгдэж дууслаа.
Засварын ажлыг Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр, тухайн багийн ИТХ-ын төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр, төр–иргэний хамтын оролцооны 70:30 харьцаатайгаар хэрэгжлээ. Тодруулбал, нийт хөрөнгийн 70 хувийг Дархан сумын Засаг даргын Тамгын газар, 30 хувийг тухайн байрны оршин суугчид гаргаж ая тухтай орчноо хамтдаа бүрдүүлж байна.
Хууль тогтоомжоор дундын өмчлөлийн эд хөрөнгөд (дээвэр, цахилгаан шат, орц зэрэг) их засвар хийхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай тохиолдолд төрөөс нэг удаа санхүүжүүлэх боломжийг нээсэн байдаг. Энэ хүрээнд Дархан сумын зүгээс амьдрах орчноо сайжруулах хүсэлтэй иргэдийг дэмжин үе шаттай засварын ажлуудыг хийж өнөөдрийн байдлаар долоон орцны засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Дархан сум нийтдээ 26,000 гаруй өрхтэй бөгөөд 60 гаруй хувь нь нийтийн зориулалттай орон сууцанд амьдардаг. Орц шинэчлэгдэхийн хэрээр оршин суугчдын хандлага ч шинэчлэгдэж, хамтын хариуцлага, хөршийн соёл, орчны талаарх ухамсар нэмэгдэж байгааг оршин суугчид хэлж байна.

Бусад зургууд