Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Main Image

Дархан сумын 7 дугаар багт хүүхдүүдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбай шинээр байгуулагдлаа

2025-09-09 06:39:28 Б.Бат-Отгон

Дархан сумын 7 дугаар багт хүүхдүүд болон өсвөр үеийнхэнд зориулсан шинэ сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо. Тус талбайг худгийн хажууд байгуулснаар хүүхдүүд усаа авахдаа тоглох, ойр орчмын хүүхдүүд цуглан тоглох таатай орчин бүрджээ.
???? Өмнө нь энэ багт тоглоомын болон чөлөөт цагийн талбай хүрэлцээгүй байсан тул багийн иргэдийн хүсэлтийн дагуу засаж сайжруулах, шинээр байгуулах ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Тухайн ажлыг Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч болон багийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ.
???? Ийнхүү хүүхдэд ээлтэй орчин бүрдэж, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нэмэгдсэнд хүүхдүүд болон эцэг эхчүүд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Бусад зургууд

image
image
image
image
image