Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Main Image

ДАРХАН СУМЫН БҮХ ЦЭЦЭРЛЭГ STEAM ТОГЛООМТОЙ БОЛЛОО

2025-09-09 06:35:34 Б.Бат-Отгон

“Боловсрол 2032” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Дархан сумын 24 цэцэрлэгийг бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын 3 төрлийн нийт 373 хэрэглэгдэхүүнээр хангаж өнөөдөр /2025.09.04/ гардууллаа.
Энэхүү арга хэмжээнд Дархан сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа, Засаг дарга Т.Тулгаа, ИТХ-ын төлөөлөгчид болон цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нар оролцсон юм.
Гардуулсан тоглоом, хэрэглэгдэхүүн нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, олон улсын ISO чанарын гэрчилгээтэй, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эко материалаар хийгдсэнээрээ онцлог. Энэ нь бага насны хүүхдийн бүтээлч ур чадвар, анхаарал төвлөрөлт, нарийн мэдрэмжийг хөгжүүлэх, стресс бухимдлыг бууруулах ач холбогдолтой.
Мөн “Эс Жи Жи Прэнд” ХХК нь цэцэрлэгийн 213 бүлгийн багш нарыг олон улсын хөтөлбөрт нийцсэн сургалтад хамруулж, дадлага олгох бөгөөд сертификат олгох сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Ингэснээр Монгол Улсын 21 аймгийн дунд Дархан сум анх удаа бүх цэцэрлэгээ STEAM тоглоомоор бүрэн хангаж, хөтөлбөртөө бүрэн хамруулсан анхны сум болж байна.

Бусад зургууд

image
image
image
image
image
image