Гэр хорооллын худгуудыг бүрэн цахимжууллаа
2025-08-28 02:01:58 Б.Бат-Отгон
Дархан сумын ундны усны бүх худаг ухаалаг системд шилжиж, 24/7 ажиллагаатай боллоо. Дархан сумын гэр хорооллын айл өрхүүд ундны усаа авахдаа ус түгээх байрны цагийн хуваарьт баригдах, хүн хүч хүрэлцэхгүйгээс болж усаа авч амжихгүй байх зэрэг хүндрэлтэй тулгардаг байсан. Тэгвэл тус асуудлыг шийдвэрлэх үүднээс Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ус түгээх 42 худагт ухаалаг төхөөрөмж суурилуулж, цахим картын системд бүрэн шилжүүлэн, 24 цагийн турш тасралтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүллээ.
Ингэснээр Дархан сумын гэр хорооллын бүх ус түгээх байрууд бүрэн ухаалаг системд шилжиж, 24 цагийн турш хүний оролцоогүйгээр ажиллах боломжтой болж байгаа юм.
Уг ажлыг Дархан сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр, “Дархан-Ус суваг” ХК-ийн хүсэлт, Европын холбооны Найрамдал төсөл, болон Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, “Йота Софт” ХХК тендерт шалгаран гүйцэтгэлээ.
Ус түгээх байр бүрт дотор болон гадна хяналтын камер суурилуулж, аюулгүй байдал, хяналт, ил тод байдлыг сайжруулсан байна. Төслийн үр дүнд гэр хорооллын иргэд усаа илүү хүртээмжтэй, тасралтгүй, аюулгүй нөхцөлд авах боломжтой болж, хүний оролцоо багассан, технологид суурилсан үйлчилгээний шинэ стандарт бүрдэж байна

Бусад зургууд