Гэр хорооллын тоглоомын талбайг нэмэгдүүлж 1 дүгээр багт шинэ тоглоомын талбай байгууллаа
2025-08-28 02:00:01 Б.Бат-Отгон
Дархан сумын 1 дүгээр баг нь 3400 гаруй хүн амтай, 1600 гаруй хүүхэдтэй, нийт 6 хэсэг, 42 гудамжтай баг юм. Гэр хорооллын бүсэд оршдог энэ багийн хувьд хүүхэд тоглох тохилог, аюулгүй орчин хомс байсан тул ихэнх хүүхдүүд хашаандаа, эсвэл гудамжинд тоглож, чөлөөт цагаа өнгөрөөдөг байжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус багийн Цэнгэлдэхийн 6 дугаар гудамны нийтийн эзэмшлийн талбайд шинэ тоглоомын талбайг байгууллаа.
Уг талбай байгуулах ажлыг тус багийн төлөөлөгчийн санаачилгаар Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, 1–6 дугаар хэсгийн 200 гаруй хүүхдэд чөлөөтэй тоглох боломжийг бүрдүүлж байна.
Хүүхдийн тоглох орчныг бүрдүүлж, хүүхдүүд чөлөөтэй, аюулгүй тоглох боломжтой болсноор тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн оршин суугчид онцолж байна.
Тоглоомын талбайн арчилгаа, хамгаалалтыг Дархан хотын Тохижилт үйлчилгээний газар хариуцах бөгөөд оршин суугчид ч мөн адил хариуцлагатай хандан, хүүхдүүдийнхээ төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Бусад зургууд