Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Main Image

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Малчин багт хүүхдийн орчныг сайжрууллаа

2025-08-28 01:58:19 Б.Бат-Отгон

Дархан сумын Малчин багийн Хөтөл хороолол нь 2000 орчим хүн амтай, 0-16 насны 700 гаруй хүүхэд байдаг. Сүүлийн жилүүдэд хүүхэд, багачууд тоглож наадах тохиромжтой орчин хомсдож, хуучин тоглоомын талбайн тоног төхөөрөмж элэгдэж, аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн байсан.
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор багийн иргэдийн хүсэл, саналд үндэслэн багийн төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлж, хүүхдийн тоглох орчныг сайжрууллаа.
Мөн тус багийн төв нь иргэдэд чиглэсэн олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд номын сан, иргэний танхим, ганцаарчилсан уулзалтын өрөө зэрэг орчин үеийн хэрэгцээнд нийцсэн байгууламжуудтай. Багийн хэмжээнд тулгамдаж байсан асуудлууд шат дараатайгаар шийдэгдэж, иргэдийн амьдрах орчны чанар сайжирч байгаад иргэд талархалтай байна.

Бусад зургууд

image
image
image
image
image
image
image