
ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН УНДНЫ УСНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛУУД ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.
2025-06-04 08:43:51 Б.Бат-Отгон
Дархан сумын ИТХ-ын шийдвэрээр 2024 онд иргэдээс ирүүлсэн саналын дагуу ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ус түгээх байруудыг усаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Дархан-Ус суваг ХК-д ус түгээх зориулалттай 2 ширхэг тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өглөө.
Уг Howo маркийн тусгай зориулалтын автомашин нь 2023 онд үйлдвэрлэгдсэн, 8 тоннын багтаамжтай ус нөөцлөх савтай, онцгой нөхцөлд ашиглах нэмэлт даралтад хоолой бүхий 4 улиралд ашиглах боломжтой.
Уг Howo маркийн тусгай зориулалтын автомашин нь 2023 онд үйлдвэрлэгдсэн, 8 тоннын багтаамжтай ус нөөцлөх савтай, онцгой нөхцөлд ашиглах нэмэлт даралтад хоолой бүхий 4 улиралд ашиглах боломжтой.
Бусад зургууд

