Орон сууцны хороолол доторх автозамын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж дууслаа
2025-06-04 08:38:46 Б.Бат-Отгон
Дарханчуудын өдөр тутмын амьдралд хамгийн ойр тусдаг хүндрэлтэй асуудлын нэг нь хот доторх авто зам, машины зогсоолын ачаалал байдаг. Одоогоос 30-40 жилийн өмнө төлөвлөлтөөр байгуулагдсан “Орон сууцны хорооллуудын дундах авто зам, зогсоол”-ын багтаамж иргэд, оршин суугчдад хүрэлцээгүй болсон учраас шинээр төлөвлөх, өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон.
Иргэдийн зүгээс Дархан сумын Засаг даргад тавьсан хүсэлтийн дагуу Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 4 дүгээр багийн 3 дугаар байрны автозамын засвар шинэчлэлт, зогсоолыг орон нутгийн "Зайвар Зам" ХХК хийж гүйцэтгэлээ.
Тус байранд 60 өрхийн 180 гаруй иргэд оршин суудаг бөгөөд авто замыг шинэчилж, зогсоолыг өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэснээр замын түгжрэл, машинаа тавих зогсоолгүй болох зэрэг эрсдлийг дагаж ирдэг асуудал үгүй болж, хотын оршин суугчид сэтгэл тайван амьдрах таатай нөхцөл бүрдэж байна.

Бусад зургууд