Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Main Image

ОЮУНЫ ИРЭЭДҮЙ СУРГУУЛИЙН Б БАЙРНЫ ГАДНА АВТО ЗАМ, ЗОГСООЛ ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

2025-06-04 08:13:20 Б.Бат-Отгон

Энэ онд Дархан сумын хэмжээнд зам тээвэр, дэд бүтцийн салбарт нилээд олон томоохон ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь хороолол дундах автозамын засвар шинэчлэлтийн ажлууд юм. Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа орон сууцны дундах эвдрэл гэмтэлтэй, засварлах шаардлагатай авто замын саналыг иргэдээс хүлээн авч газар дээр нь ажиллаж, үе шаттай шийдвэрлэж эхэлсэн.
Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 9 дүгээр баг, ОИЦ сургуулийн Б байр хүртэлх 340 метр урттай, 7 метр зорчих хэсгийн өргөнтэй, 57 автомашины зогсоол бүхий авто зам, зогсоолын шинэчлэлтийн ажлыг орон нутгийн“Түвшингэгээ” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өглөө.
Хороолол дундах замыг засварлаж шинэчилснээр автозамын нэвтрэх чадвар сайжирч, автомашины зогсоолын хүрэлцээ нэмэгдэж байгаад иргэд талархаж байна.

Бусад зургууд

image
image
image