Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Main Image

ОД ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН Б БАЙРНЫ УРД АВТО ЗАМ ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

2025-06-04 08:11:18 Б.Бат-Отгон

Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил Дархан сумын 16 дугаар багт үргэлжилж байна.
Дархан хотын хороолол дундах автозамыг засварлах, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх хүсэлт тус багийн иргэдээс хамгийн их ирсэн. Энэ хүрээнд хөдөлгөөний эрчим их "Од цогцолбор" сургуулийн Б байрны урд нэг чигийн хөдөлгөөнтэй 460 метр урттай, 60 автомашины зогсоол бүхий авто зам болон явган хүний замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж улсын комисс хүлээж авч ашиглалтанд орууллаа.
Тус замыг орон нутгийн компань болох "Өнөр Зам" ХХК хийж гүйцэтгэлээ. Хороолол доторх тус замаар нэг урсгалаар зорчсноор явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж байна.

Бусад зургууд

image
image
image
image