22 дугаар цэцэрлэгийн дээвэр засварын ажил хийгдэж дууслаа
2025-06-04 08:04:49 Б.Бат-Отгон
Дархан сумын 22 дугаар цэцэрлэг нь 1989 онд ашиглалтанд орж өдгөө 35 болж байна. Тус цэцэрлэгт 12 дугаар багийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг бөгөөд хүүхдүүдийн суралцах орчин нөхцлийг сайжруулах, хичээл сургалтын үйл ажиллагаа дэмжих зорилгоор Дархан сумын Засаг дарга дэмжлэг үзүүлэн тус цэцэрлэгийн дээвэр засварын ажлыг Дархан сумын ОНХС-ын хөрөнгөөр хийж хүлээлгэн өглөө.
35 жилийн өмнө ашиглалтанд орсон тус цэцэрлэгийн барилгын дээвэр засварт өмнө нь урсгал засвар хийгдсэн ч их хэмжээний хур тунадас ороход доошоогоо дусаал гоожиж багш ажилчдад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг байсан байна. Дархан сумын удирдлагуудын зүгээс нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэж өгсөнд багш ажилчдын өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна.

Бусад зургууд