БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗРЫН БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ ЗАСВАРЛАЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
2025-06-04 07:55:39 Б.Бат-Отгон
Дархан Уул аймгийн Биеийн тамир спортын газрын бие засах газарт урсгал засвар хийгдэж байсан ч стандартын шаардлага хангахгүй орчинтой олон жил болсон байна. Улс аймгийн тэмцээн уралдаанд оролцохоор ирсэн тамирчид болон үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан бие засах газрыг шинэчлэн засварлаж өгөх хүсэлтийг Дархан сумын Засаг даргад уламжилснаар ажил хэрэг болж эрүүл ахуйн шаардлага хангасан орчныг бүрдүүлэн өглөө.
Эрүүл ахуйн тухай хуулийн 7.5-д худалдаа үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангасан үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах гэж заасан байдаг. Энэ стандартыг хангасан бие засах газрыг БТСГ-т Дархан сумын ОНХС-ын хөрөнгөөр хийж хүлээлгэн өглөө.

Бусад зургууд