Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Main Image

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5.3, 5.4 дүгээр байрны хоёр орцыг жишиг орц болгон засварлаж эхэллээ

2025-06-04 07:52:22 Б.Бат-Отгон

Оршин суугч, иргэдийн амар тайван амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Дархан сумын ЗДТГ-аас “Home center” төслийг Дархан сумын нийтийн зориулалттай орон сууцанд хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.
"Home center" төслийн хүрээнд иргэдийн оролцоотой нийтийн орон сууцны засварын ажлыг Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 70%-ийг санхүүжүүлж, иргэдээс 30%-ийг бүрдүүлэн хуучин хорооллын сонгогдсон байрнууд орцондоо засвар хийлгэж байгаа бол энэхүү ажил хээтэй хорооллын 5.3, 5.4 дүгээр байрнуудад үргэлжилж байна.
Эхний ээлжинд иргэдээс хамгийн их ирсэн саналыг үндэслэн зөвхөн 2 орцыг иж бүрэн засварлахаар засварын ажил эхэллээ. Амьдрах орчноо сайжруулж орцоороо нийлж нэгдэн, хүсэлтээ гаргасан оршин суугчидтай хамтарч ажиллах боломжтой гэдгийг онцолж байна

Бусад зургууд

image
image
image
image
image
image