Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын материаллаг баазыг сайжрууллаа.
2025-06-04 07:37:59 Б.Бат-Отгон
Дархан сумын ЗДТГ-аас Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит бүх цэцэрлэгүүдүүдийг автомат аяга таваг угаагч төхөөрөмжтэй болгосноор хүүхэд багачууд гэдэсний халдварт өвчинд өртөх эрсдэлийг бууруулах, хеликобактери зэрэг аяга, тавгаар дамжин халдварладаг нянгаас сэргийлэхээс гадна багш нарын ачааллыг буурууллаа
Дархан-Уул аймаг 2024 оныг “Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын материаллаг баазыг сайжруулах заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр, СӨББ-д сурж хүмүүжиж буй хүүхэд багачуудыг халдвар, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйг сайжруулах зорилгоор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн бүх СӨББайгууллагуудад автомат аяга таваг угаагч төхөөрөмжийг хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан.
Тус автомат аяга таваг угаагч нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн угаах хүчин чадал 1 цагт 500 ширхэг нян бактерийг 99% устгах хүчин чадалтайгаас гадна цахилгаан эрчим хүчинд хэмнэлттэй ус бага зарцуулагддагаараа давуу талтай юм.
Тус төхөөрөмжийг нийлүүлэгч Дельфин партнерс ХХК нь улирал тутам төхөөрөмжийн ажиллагаанд үзлэг хийж ажиллаж байна.

Бусад зургууд