Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төслийн материал хүлээн авч эхэллээ.

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн хуралдаанаар 2025 оны Хоршоог хөгжүүлэх сангийн нийт төсөв 500 сая төгрөгөөр баталж нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг 50 хүртэлх сая төгрөг байхаар тогтоосон. Хөнгөлөлттэй зээл олгох салбар чиглэлд:
✅ Мал аж ахуй
✅ Хоол хүнс үйлдвэрлэл
✅ Хөнгөн үйлдвэрлэл
✅ Бусад гэсэн үндсэн 4 салбарт хөнгөлөлттэй зээл олгохоор баталсан.

✅ Төслийн материалыг Дархан сумын Засаг даргын тамгын газрын ХААТасгийн мэргэжилтэнд ирүүлнэ.
Тус төслийн материал хүлээн авах хугацаанд 1 төслийн материал ирж, төсөл сонгон шалгаруулах хорооны 3 шатны хурлаар орж тэнцсэн тул "Дархан Сэлэнгийн малчид ногоочдын гурван үеийн буян" хоршоонд 50 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон.