Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөний болон нарийвчилсан үнэлгээний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээ

2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2025 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн байдлаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дэмжих бичиг авах хүсэлтийг 4 иргэн, 24 ААНБ ирүүлсэн байна. Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн эзэмшил газраа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж буй 22 хүсэлтийг холбогдох газарт дэмжиж уламжиллаа. 2 ААНБ газрын зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул зориулалтаа өөрчлөөд дахин хүсэлт ирүүлэхээр болсон, 2 ААНБ газрын харьялал Дархан суманд биш байсан тул буцаагдсан, 1ААНБ материалын бүрдүүлэлт дутуу улмаас материал хүлээгдэж байна. Мөн 1 иргэний хүсэлт газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 90 хоногт багтаан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй тул дэмжих боломжгүй байна.