Сургалт
2025-12-01 05:42:36 9-р баг С.Өнөртуяа
Дархан-Уул аймгийн 9-р багийн хамтарсан баг болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ө.Мөнхбат нар хамтран “Оюуны ирээдүй” сургуулийн 1-5 дугаар ангийн 70 эцэг эх хамрагдсан дараах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын агуулга:
• “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн үзэл баримтлал, зорилго
• Хүчирхийллийн хэлбэрүүд, тэдгээрийг илрүүлэх арга
• Эцэг эхийн хүүхдээ хамгаалах эрх, үүрэг
• Хууль хэрэгжүүлэх үеийн шат дараалал, хамгаалах үйлчилгээ
• 9-р баг болон хамтарсан багийн гүйцэтгэдэг үүрэг, мэдээлэх сувгууд
• Бодит жишээ, нөхцөл байдлын сургалт, асуулт хариулт
Уг сургалтын үр дүнд эцэг эхчүүд гэр бүл, хүүхэд хамгааллын талаарх хууль эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлж, хүчирхийллийг эрт илрүүлэх, мэдээлэх, хамтран ажиллах чадвар дэмжигдлээ.

Бусад зургууд