Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Main Image

“ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ САР” – АЯН ЭХЭЛЛЭЭ

2025-11-10 03:44:28 13-р баг Б.Сувд-Эрдэнэ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн зүгээс Эх түүх, тусгаар тогтнол, өв соёл, үндэсний бичиг соёлоо дээдлэн хүндэтгэх зорилготой 11-р сарыг “Үндэсний бахархалт сар” болгон зарлаж байна.
Энэхүү сарын хугацаанд багийн хэмжээнд аян өрнүүлж дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
✅ Эх оронч боловсрол олгох цэргийн сургалт - Ахлах ангийн сурагчдад
✅ “Монгол бичиг мину” сургалт - Багийн ажилтан албан хаагчдад болон иргэдэд
✅ “Дээлтэй өдөр” - 7 хоногт 1 өдөр үндэсний дээлээр гоёх
✅ “Түүхээ мэдье” танин мэдэхүйн аялал - Түүхийн музейгээр аялах
Энэ сарын түүхэн өдрүүд:
11-р сарын 21 – Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр
11-р сарын 26 – Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр
Эх орныхоо түүх, өв соёлыг илүү гүнээр танин мэдэж, шинэ үеийн бахархлыг бүтээх энэ сарыг бид хамтдаа эх орныхоо түүхийг судлаж, бахархах сар болгон өнгөрүүлье!
Соёлтой – Эвтэй – Бахархалт Монгол иргэн