Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Main Image

Дархан сумын Засаг даргын 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

2025-09-26 03:11:42 4-р баг В.Бямбасүрэн

Дархан сумын Засаг даргын 2025 оны 9 сарын 22-ны өдрийн "Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай" албан даалгаврын хэрэгжилтийг багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
1. Багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 2 төрийн байгуулллага, 18 хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудад хүүхдийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх албан даалгаврыг хүргэж, хяналт тавин ажиллаж байна.
2. Хамтарсан багийн гишүүд эргүүл хяналтын ажлыг 7 хоног бүр тогтмол хийж байхаар төлөвлөж, энэ 7 хоногт 15 аж ахуй нэгж байгууллагуудад өдрийн цагаар эргүүл хяналт тавьж ажиллаа.
3. Нийтийн эзэмшлийн талбайн ил цахилгааны утасны гэмтэл, дулааны шугамын худагны таг, байрны дээврийн хаалга цоожтой эсэхийг үзлэг шалгалт хийн 2 цоожгүй байсан дээврийн хаалгыг холбогдох СӨХ-үүдэд шаардлага тавьж цоожлуулсан. Мөн Дархан Дулааны Сүлжээ ТӨХК-ийн 3 байрлалд байх худаг зориулалтын түгжээгүй байсан тул засаж, эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан бичиг хүргүүлж ажиллаа.

Бусад зургууд

image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image