Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Main Image

Байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах зорилтыг ханган ажиллаж байна

2025-09-19 07:17:48 14-р баг Х.Буянхишиг

1. Хог хаягдалын менежментийг сайжруулах чиглэлээр Дархан хотын хог тээвэр" ОНӨААТҮГ- нь Дархан сумын 14-р багын PARK TOWN 2, 3 хотхонд байршилтай 8м3 багтаамжтай 4ш хогийн савыг буулгаж орцны үүднээс хог татан авалтыг цаг алдалгүй тээвэрлэж эхэлсэн бөгөөд тус төслийн үргэлжлүүлэн 2 дугаар хорооллын "Нэхий хотхоны" байруудын дунд зөөврийн хогийн савыг байрлуулж жигдрүүлэхээр ажиллаж байна
Ингэснээр их хэмжээний хог хуримтлагдаж орчны бохирдол үүсгэхгүй, иргэдийн эрүүл мэндэд таатай, тав тухтай эрүүл амьдрах нөхцөл бүрдэх юм.
2. 14-р багийн 7 СӨХ болон 120 аж ахуй нэгж байгууллага ойр орчны 50 метр кв газрын цэвэрлэгээг тогтмол хийж мэдээ тайлангаа багийн захиргаанд ирүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.