Тавтай морил
admin@da.gov.mn 70371313

Main Image

Хараа гол дагуу мод тарилт болон мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж иргэн, ААНБ-н мэдээ

2025-09-11 05:59:32 Гантогтох

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, "Ногоон Дархан-2032" хөтөлбөрийн хүрээнд Хараа голын бургасан ойг нөхөн сэргээх, иргэд ААНБ-н үйл ажиллагааг дэмжих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оноос эхлэн Дархан сумын ЗДТГ, аймгийн БОГазар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран хүсэлт ирүүлсэн иргэн, ААНБ-тай хариуцлагын гэрээ байгуулсан. 2025 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн байдлаар мод үржүүлгийн чиглэлээр 2 иргэн, 10 ААНБ нийт 60.5 га талбайд хамгаалалтын ойн зурвасаар 5633 ширхэг мод, үржүүлгийн талбайд 615578 ширхэг мод бойжуулж байна. Мод тарилтын чиглэлээр 2 иргэн, 9 ААНБ, 212.1 га талбайд 22323 ширхэг навчит болон шилмүүст мод тарьсан байна. гэрээний хэрэгжилт хангаагүй 4 ААНБ-н гэрээг дуусгавар болгосон. 2025 оны 06 сарын 17-оос хойш 7 иргэн, 6 ААНБ 32.1га талбайд шинээр үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Бусад зургууд

image
image
image
image
image
image