МэдээОнцлох мэдээШуурхай мэдээ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуужижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс орон даяар нэгэн зэрэг авч эхэллээ.
ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/168 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.
Эхлэх: 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл
Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.
– Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт
– Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
– Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
– Зээлийн хүү: 3 хувь
Зээл олгох салбар:
– 1.Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
– 2.Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
– 3.Хүнсний зоорь, агуулах;
– 4.Эрчимжсэн мал аж ахуй
– 5.Гахай, тахиа, зөгийн аж ахуй
– 6.Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ
– 7.Модон шахмал хавтангийн үйлдвэр
– 8.Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр;
– 9.Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээ
№ Ангилал* Ажилчдын тоо Зээл олгох хэлбэр Борлуулалтын орлого
/төгрөг/ Зээлийн хэмжээ /төгрөг/
доод Дээд
1 Бичил 1-9 Сангаас шууд олгоно 0-100 сая хүртэл 20,000,000 100,000,000
100-200 сая хүртэл 20,000,000 200,000,000
200 саяас дээш 20,000,000 300,000,000
2* Жижиг 10-49 Арилжааны банкаар дамжуулан “JICA-ийн санхүүжилттэй Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл” 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл 20,000,000 800,000,000
Дунд 50-199 1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл
Тайлбар 1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч та “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль”-д заасны дагуу аль ангилалд байгаа талаарх тодорхойлолтоо Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.
Тайлбар 2. Жижиг, дунд ангилалд хамаарах үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Хаан, Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк гэсэн арилжааны 5 банкаар дамжуулан олгож буй JICA-ийн санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн жилийн 6%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай төслийн зээлд хамрагдах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
– “Жижиг дунд үйлдвэрийн газар /SMEAgency of Mongolia” пэйж хуудас,
– Хүнс, хөдөө аж ахуйн газар”- ын “99855557” дугаарын утас,“-аас лавлана уу.
– Арилжааны банкаар дамжуулан олгож буй JICA-ийн санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн зээлд хамрагдахыг хүсвэл хүлээн авах хугацаа хамаарахгүй бөгөөд зээл хүсэгч та Хаан, Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкуудад шууд хандана.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН
ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДЭД ХОРООНЫ ГИШҮҮНИЙГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Дархан-Уул аймгийн “Төсөл сонгон шалгаруулах дэд хороо”-нд ажиллахыг урьж байна.
Дээрх журмын дагуу саналын эрхтэй 7 гишүүнээс 4 гишүүнийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд төлөөлөл нь дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна: Үүнд:
• эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
• жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
• сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй
• Сантай бизнесийн холбоогүй
• зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
• шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.
Бүрдүүлэх материал:
• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, өөрийн намтар, ажлын туршлагын талаарх танилцуулга
• Иргэний үнэмлэхийн лавлагаа
• Төрийн албан хаагчийн анкет
• Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх
• Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт
• Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
• Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан талаарх танилцуулга, тайлан.
Хүлээн авах хугацаа, байршил:
Сонгон шалгаруулалтад оролцох төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага, түүнийг төлөөлөн оролцох төлөөлөгчийн баримт бичгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын бичиг хэрэгт ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.sme.gov.mn веб хуудас,
– “Жижиг дунд үйлдвэрийн газар / SME Agency of Mongolia” пэйж хуудас,
– “77485555-1” дугаарын утас,
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button