UncategorizedМэдээОнцлох мэдээШуурхай мэдээ
ДАРХАН СУМЫН ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХОРШОО, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДААС ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
Хоршоог хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид тавигдах шалгуур үзүүлэлт
- Тус суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх; (нотлох баримт бичиг шаардлагатай)
- Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
- Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх; (Барьцаа хөрөнгийн баримт бичгийн эх хувийг Хоршоог хөгжүүлэх санд байршуулна.)
- Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх; (нотлох баримт бичиг шаардлагатай)
- Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх, ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх;
- Гурваас доошгүй жил идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаар баталгаажуулсан байх.
Хоршоо, ЖДҮҮЭ-ийн боловсруулсан төсөлд тавигдах шалгуур үзүүлэлт
- Тус суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;
- Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;
- Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;
- Төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;
- Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;
- Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;
- Хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлсэн байх;
- Хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх;
- 7 ба 8 дахь шалгуур нь ЖДҮҮЭ-д хамаарахгүй.
Утас: 7037-5920 9906-8780
Бүртгүүлэх ААНБ-ууд gmail хаягаараа нэвтэрч бүртгүүлнэ үү
Хоршоо, ЖДҮҮЭ бүртгүүлэх бол энд дарна уу
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
2
+1
1
+1
+1
+1
+1
+1