Боловсрол, соёл урлагМэдээОнцлох мэдээШуурхай мэдээ

#ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан хүүхдийн саналыг сонсох, хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хамтран ярилцах, гэр бүл, амьдарч буй орчинд тулгарах бэрхшээлийг хүүхдийн нүдээр үнэлэх, бодит оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дархан сумын ИТХ болон Дархан сумын ЗДТГ-аас “Хүүхдээ сонсох өдөр” зөвлөгөөнийг сар бүрийн эхний 7 хоногт хэрэгжүүлэхээр болсон.
Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр /2022.04.01/ Дархан сумын 1, 2, 3 дугаар багуудад амьдарч буй сурагчдын төлөөллийг оролцуулан 4 дүгээр сургуулийн спорт зааланд дээрх зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд сурагчид өөрсдөдөө хамгийн их тулгамдаж буй асуудлууд болох гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, золбин нохой устгах, дэлгүүрүүдийн барааны үнэд хяналт тавих, хатуу хучилттай зам тавих, хүүхдийн тоглоомын талбай нэмэгдүүлэх, сургуулийн номын санг сайжруулах, анги танхимын хүрэлцээ дутмаг байдаг зэрэг саналуудыг хүүхдийн элчүүдэд уламжлав.
Дээрх сурагчдын тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн, аймаг, сумын ажлуудад тусган шийдвэрлэж өгөх юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button