Covid-19Онцлох мэдээ
ДАРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГА Т.ТУЛГАА УЛААН БҮСЭД АЖИЛЛАЛАА
Өнөөдөр Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа Цээнэ эмнэлэг, Оюутны хотхон, Оюу-толгойн дотуур байр, Буянтай эмнэлгийн улаан бүсэд орж ажиллав.
Дээрх 4 эмнэлэг нийт 370 ор дэлгэн үйл ажиллагаа явуулж байна. Коронавируст халдвараар батлагдсан 322 хүн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд “хоол хүнс болон эмчилгээ сайн хийгдэж байна, сэтгэл ханамж өндөр байгаагаа” илэрхийлж байсан юм.
Цар тахлын хүнд үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд ажиллаж байгаа нийт эмч эмнэлгийн ажилчиддаа Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа талархал илэрхийлж амжилт хүсэж, түүнчлэн санал хүсэлтийг сонслоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1
+1