Uncategorized

ОРОН НУТАГТ АНХ УДАА АХМАДЫН “ГЕРОНТОЛОГИЙН ТӨВ” БАЙГУУЛАГДАЖ, НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Ахмад настны асрамж, халамж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх “Геронтологийн төв” Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах ахмадын Герентологийн төв нь орон нутагт анх удаа байгуулагдаж өнөөдөр /2021.09.27/ албан ёсоор нээлтээ хийж, үүд хаалгаа нээлээ.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу ахмад настнуудад нийгмийн хөгжлийн болон сэргээн засах тусламж үйлчилгээг өдрөөр үзүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой төвийн барилгын ажлыг “Дорнын өргөө” ХХК гүйцэтгэсэн байна.
Тус төв нь улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 960 м.кв талбай бүхий нэг дор 90 ахмад настан хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой. Тодруулбал: Герентологийн төв нь эмчилгээ сувилгааны тасаг, фитнес танхим, номын сан, эмч нарын өрөө зэргээс бүрдсэн 4 давхар барилга юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button