Онцлох мэдээЦаг үе, үйл явдалШуурхай мэдээ

БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ТУЛГАМДАЖ БУЙ АЛИВАА АСУУДЛЫГ ТӨР, ИРГЭН, МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН ХАРИЛЦАН УЯЛДАА ХОЛБООТОЙГООР ШИЙДВЭРЛЭХ НЬ ҮР ДҮНТЭЙ

Дархан Сумын Засаг Даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийг өнөөдөр /2021.09.17/ ДСЗД-ын орлогч П.Ихбаяр ахалж 10 дугаар багт ажиллалаа. Тус багийн нутаг дэвсгэрт тулгамдаж буй асуудлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран газар дээр нь үзэж, дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
1.Инженерийн шугам сүлжээ- Хээтэйгийн 2а байрны бохирын хоолойн зураглал гаргаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх \Дархан Ус суваг\
2. 1б, 2а байр, 3 орцны урд тал, 5-3 байрны 1-4 дүгээр орцны урд талд хогийн сав байрлуулах; \НААҮГ\
3. 2б байрнаас Нийгмийн даатгал руу төв замаас ордог хэсэг,
5-4 байрны 1, 2 дугаар орцны урд талын замын зураглалыг гаргаж холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор янзлах \Дархан зам, ОНӨААТҮГ \ үүрэг чиглэл өглөө.
ИИЦаашид 10 дугаар багийн орон сууцны гадна тохижилт, ногоон байгууламж зэрэгт арчилгаа цэвэрлэгээг сайжруулах, шаардлагатай зам засварын ажил, хүүхдийн тоглоомын талбайн эвдрэл гэмтэл, инженерийн шугам сүлжээ зэрэг асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж ажиллахаар болов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button