Онцлох мэдээШуурхай мэдээ

ДАРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГА Т.ТУЛГАА: БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ЭХНЭЭС НЬ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ, ЧАНАРТАЙ, ҮР ДҮНГ НЬ ГАРГАЖ АЖИЛЛАХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА

Дархан Сумын Засаг Даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг өнөөдөр/2021.09.16/ 9 дүгээр багт ажиллалаа.
9 дүгээр багийн нутаг дэвсгэрт тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь очиж танилцав. Үүнд:
1. Инженерийн шугам сүлжээ
2. Дээврийн асуудал
3. ОИЦ сургуулийн урд тал буюу 4-3 байрны өмнөх авто замын асуудал
4. Хүүхдийн тоглоомын талбайн эвдрэл гэмтэл-
5. Замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээ
6. Шоргоолж, зэрлэгшсэн муур устгал хийх шийдлийг олох
7. Байр, орон сууцны гадна тохижилт зэрэг олон асуудлууд тулгарч байна.
Иймд дараах ажлуудыг холбогдох мэргэжлийн байгууллагууд шийдвэрлэж, хийсэн ажлаа тухай бүрт танилцуулж, хариуцлагатай ажиллахыг Засаг Дарга Т.Тулгаа үүрэг болголоо. Үүнд:
-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар эзэнгүй хашааг анхаарч ажиллах, аймгийн хэмжээнд хэдэн граш байгааг тооцоолж, судалгаа гаргаж гадна талын орчин нөхцлийг засаж янзлуулах;
Нийтийн эзэмшлийн байрны нэг давхарт үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх, гадна талын орчин нөхцлийг сайжруулах;
-Нийтийн Аж Ахуйн үйлчилгээний газарт хог татан авалтын хуваарь, хогны цэгтэй холбоотой үндсэн байрлалыг нэгтгэж ажиллах. Мөн хогийн цэгийн дүүргэлтийн тал дээр баг бүр анхаарч ажиллах, гадна талд хог хаягдал хаяуулахгүй байх;
-Хороолол доторх авто замын зогсоолын өргөтгөлийн асуудал, их хэмжээний ус тогтдог газруудыг янзлах, ус зайлуулах шугам сүлжээг шийдвэрлэж ажиллах үүрэг чиглэл өгөв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button