Онцлох мэдээЦаг үе, үйл явдалШуурхай мэдээ

16 ДАВХАРЫН ЦЭВЭР УС, ХЭРЭГЦЭЭНИЙ ХАЛУУН УСЫГ 3 ХОНОГ ХЯЗГААРЛАН ЛАГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, ШУГАМ ХООЛОЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛТ ХИЙНЭ

Дархан сумын 12-р багийн 16-р байрны оршин суугчдын аймаг, орон нутгийн удирдлагуудад удаа дараа тавьсан хүсэлтийн дагуу тус байрны 1-р давхарт үйл ажиллагаа эрхэлдэг “Жүр-Үр” ХХК- ний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэй зоорийн давхарт хуримтлагдсан хур лагийг гадагшлуулж цэвэрлэх, орон сууцны хуучирч гэмтсэн бохир ус татан зайлуулах шугамыг шинэчлэх мөн “Жүр-Үр” ХХК-ний бохир ус татан зайлуулах шугамыг дангаар нь, бие даасан байдлаар гадагш гаргаж, уналт хийх, найдвартай тулгууртай болгох зэрэг ажлуудыг “Дархан-Ус суваг” ХК гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Ахуйн зориулалттай бохир ус татан зайлуулах шугам, хоолойд үйлдвэрлэлээс гарсан их хэмжээний тос удаан хугацаанд, олон давтамжтай орсоноос асуудал үүссэн учраас энэ удаагийн засвар, шинэчлэлтийн ажлын зардал 19 сая төгрөгийг “Жүр-Үр” ХХК хариуцах юм.
Тодруулбал 2021.09.13-2021.09.15-ны өдрүүдийн 08.00-22.00 цагуудад 16-р байрны зоорийн давхарын хур лагийг цэвэрлэх ажил явагдана.
Зоорийн давхар нь намхан таазтай, хүн орж ажиллахад хүндрэлтэйн дээр хуримтлагдсан хур лагны хэмжээ их учир шугам хоолойн засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх нөхцөл огт байхгүй. Тиймээс засварын ажлаас урьтаж хуримтлагдсан лагийг цэвэрлэн ажлын байраа бэлтгэх шаардлагатай.
Ажлын байрны аюулгүй байдлыг хангахын тулд дээрх хугацаанд 16-р байрны цахилгаан, цэвэр ус, хэрэгцээний халуун усыг хязгаарлах юм.
Зоорийн давхарт хуримтлагдсан лагийг цэвэрлэсний дараачаар шугам хоолойн засвар, шинэчлэлтийн ажлууд 2021.09.16-2021.09.19-ны өдрүүдэд үргэлжилнэ. Эдгээр өдрүүдэд цэвэр ус, хэрэгцээний халуун усыг хязгаарлахгүй.
Дархан-Уул аймгийн захирагчийн ажлын алба, 16-р байрны СӨХ-ны үүрэг, оролцоотой хийгдэх засварын ажлын үр дүнд тус байрны нэг блокын хур лаг бүрэн шийдвэрлэгдэж хэвийн схемд орох юм.
Иймд лагийн цэвэрлэгээ, засвар шинэчлэлтийн ажил хийгдэх хугацаанд 16 давхар байрны оршин суугчид та бүхэн өөрсдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх томоохон асуудлыг шийдвэрлэх ажилд хүлээцтэй хандан , хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button