Онцлох мэдээЦаг үе, үйл явдалШуурхай мэдээ

ИРГЭН ТӨРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ТУЙЛЫН ЧУХАЛ

Дархан сумын Засаг даргын Захирамжаар байгуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.09.09/ Дархан сумын 14 дүгээр багт ажиллалаа.
Тус багт 5600 орчим хүн амтай, нийтийн орон сууц, үйлчилгээний томоохон газрууд, амины орон сууц түлхүү байршдаг.
Багийн нутаг дэвсгэрт ажлын хэсгийнхэн тулгамдаж буй асуудлуудын хүрээнд нөхцөл байдалтай танилцаж, мэргэжлийн байгууллагууд нөхцөл байдлын үнэлгээ хийж, зайлшгүй засварлах шаардлагатай хэсгүүдийг холбогдох байгууллагуудад Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа үүрэг чиглэл өглөө. Үүнд:
– Дархан сумын 14- р багийн 3-р байрны ард хэсэгт борооны тогтоол ус ихээр хуримтлагдаж, иргэд зорчиход хүндрэлтэй байсныг тухайн хэсэгт хайрга асгуулж тэгшилж, янзлахаар болов /Захирагчийн алба /
– Хороолол дундах хүүхдийн тоглоомын талбайн эвдрэл гэмтэлтэй хэсгийг сэргээн засварлах /НААҮГ/
– Хувийн аж ахуй эрхэлдэг байгууллага үйл ажиллагаа явуулдаг газрынхаа ойр орчмын 50 метр хүртэлх газрын хог хаягдал цэвэрлэх, борооны ус тогтдог хэсэгт хайрга, элс асгах, шарилж, ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах
– 1 а байрны дэргэдэх жижиг хогийн савыг сольж, контейнер нь хогийн сав байршуулах /Дархан сум ЗДТГ, НААҮГ/
– 2 хорооллын төв замыг цэвэрлэх /НААҮГ/
– Цайхун сургуулийн дэргэдэх шинээр баригдаж буй барилгын хашааны дэргэдүүр иргэд болон хүүхдүүд зорчиход аюултай байсан тул хугацаат Мэдэгдэх хуудас өгч зөрчлийг арилгуулахаар боллоо /ГХБХБГ, Дархан сум ЗДТГ/
– Парк таун-2 хотхоны бохирын цооног бөглөсөн зөрчлийг зөрчил гаргасан компаниар засвар үйлчилгээг хийлгэхээр боллоо
– Багийн нутаг дэвсгэр дэх нийтийн, дундын эзэмшлийн цэвэрлэгээ, арчилгааг сайжруулах /НААҮГ, Баг, СӨХ/
– Дундын болон нийтийн эзэмшлийн зам талбай дахь инженерийн шугам сүлжээ, гэрэлтүүлэг, хүүхэд бэртэж, гэмтэх магадлалтай хэсгүүдийн зөрчлийг арилгах /НААҮГ, Баг, СӨХ/
– Хог ачилтыг тогтмол зохион байгуулах /НААҮГ/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button