Онцлох мэдээЦаг үе, үйл явдалШуурхай мэдээ

#ИРГЭН БҮР ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХТЭЙ

Одоогоос 60 жилийн өмнө 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бурхантын хөндийд анх шавыг нь тавьсан Найрамдлын Дархан хотын төрсөн өдөр удахгүй болно. Энэ хүрээнд Дархан сумын Засаг даргын Тамгын газраас ХХҮГ, ЦГ, ХББЗА, “ДСЦТС” ХК, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Захирагчийн алба, НААҮГ, СӨХ, “Дархан ус суваг” ХК, “ДДС” ТӨХК, Орон нутгийн зам тээвэр зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран Дархан сумын 1-18 баг тус бүрт нэг өдөр буюу 18-20 хоногийн хугацаанд тухайн багийн нутаг дэвсгэр дэх өвөлжилтийн бэлтгэл ажил, гэмт хэрэг, осол гардаг гудамж, талбай, ил задгай хог хаягдал, эвдэрсэн зам, үерийн уснаас хамгаалах далан шуудуу, худаг усны асуудал зэрэг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж буй асуудлыг мэргэжлийн байгууллагын инженер, техникийн ажилтнаар нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж газар дээр нь засварлан шийдвэрлэж ажиллахаар Дархан сумын Засаг даргын Захирамжаар байгуулсан ажлын хэсэг ирэх долоо хоногийн 2 дахь өдрөөс эхлэн зайлшгүй шаардлагатай багаасаа эхлэн ажиллахаар боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button