Монголын ирээдүй сурагч багачууд, оюутан залуус, эрдэмт багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд Та бүхэндээ жил бүрийн намар хүн бүрийн хүсэн хүлээж, догдлон угтдаг есдүгээр сарын нэгний өдрийн мэндийг дэвшүүлье.
Дэлхий дахинд тархсан коронавируст халдварын цар тахлын улмаас манай оронд бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлээд удаж байна. Өнөөдөр ч гэсэн коронавируст халдварын цар тахлын хорио цээр хэвээр хадгалагдаж, бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулахаар болж, хичээлийн шинэ жил “чимээгүйхэн” эхэлж байна.
Мэдлэг бол хүн таны насан туршийн амьдралын чанарыг дээшлүүлэх үндэс болдог хамгийн агуу хүч. Мэдлэгт тэмүүлсэн хүүхэд багачууд, оюутан залуустаа талархал илэрхийлж, та бүхний маань эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөөх их үйлс тань үргэлж мандан дэлгэрэх болтугай!
Хүндэтгэсэн:
Дархан сумын Засаг дарга Тогтохсайханы Тулгаа
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1
+1