Онцлох мэдээЦаг үе, үйл явдал

БИНХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДӨР БОЛНО

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан халдвар хамгааллын дэглэмээ баримтлан өнөөдөр /2021.07.20/ боллоо. Хуралдаанаар Багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааныг зохион байгуулах талаар хэлэлцэн баталсан юм.
Дархан сумын багуудын Засаг дарга нарын хуулийн 4 жилийн хугацаа дуусаад 5 сар өнгөрч байна. “Ковид-19” цар тахлын үед олон хүн хамарсан хурал хийх боломжгүй байсан тул ийнхүү хойшлуулсаар Монгол Улсын Үндсэн хуулийн 60.2, Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулийн 9.2, 18.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.14, 26.3 заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 тоот Тогтоол, Шадар сайдын ЗГ-2/286 тоот чиглэлийг үндэслэн Дархан сумын багуудын Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 25-ний өдөр нэг танхимд 30 аас доош хүнтэйгээр танхим хоорондын цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэр гарлаа.
Түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг Монгол Улсын Засгийн Газрын 118 дугаар тогтоолыг баримтлан мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, аймгийн Онцгой Байдлын газрын дарга С.Пүрэвсамдан нарт үүрэг болгов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button