ДАРХАН СУМЫН “СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭС ИРҮҮЛСЭН ТӨСЛИЙН СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА
Дархан сумын ЗДТГ-ын “Сум хөгжүүлэх сан”-аас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 23-ны өдрийг дуустал хугацаанд darkhan.da.gov.mn/burtgel цахим хаягаар хүлээн авч нийт 85 иргэн, аж ахуйн нэгж байгууллага төсөл ирүүлсэн байна. Өнөөдөр /2021.05.25/ төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүд хуралдлаа. Хурлын эхэнд зөвлөлийн гишүүд “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл хуудас” бөглөж, зөвлөлийн гишүүдийг 7 хэсэгт хуваарилан зээлийн хүсэлт өгсөн 70 иргэн, 15 ААНБ-ын материалтай танилцаж, баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлагатай тохиолдолд очиж судлахаар боллоо. Мөн бичиг баримтын шаардлага хангаагүй буюу дутуу материал ирүүлсэн зээлийн хүсэлтийг зөвлөлийн хурлаар хасахаар болов.