Байгаль орчинОнцлох мэдээ
1 ИРГЭН 1 МОД АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Өнөөдөр #БҮХ_НИЙТЭЭР_МОД_ТАРИХ_ҮНДЭСНИЙ_ӨДӨР тохиож байна. Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Аймгийн Засаг даргын санаачлагаар “Ногоон Дархан” төслийн хүрээнд Дархан сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид “1 ИРГЭН 1 МОД” уриатай мод тарих аянг өрнүүлж, 2 төрлийн 75 ширхэг мод тарилаа.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож, 1 ИРГЭН 1 МОД аянд ААНБ болон иргэд та бүхнийг нэгдэхийг ДСЗДТГ-аас уриалж байна.
Нэг мод тарих нь нэг насны буян.Тарьсан модоо усалж, тордож, ургуулах нь ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хийж буй сайн үйлс билээ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
1
+1
1
+1
+1
+1
+1
+1