160 ӨРХӨД 800 ОРЧИМ МОДНЫ СУУЛГАЦ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЖ БАЙНА
Дархан сумын Малчин багийн иргэдийн санаачлагаар ”Хөтөл хорооллоо ногоон хороолол болгоцгооё” аяныг өрнүүлж байгаа. Тус аянд хамтарч хашаандаа мод тарих хүсэлтэй айл өрхүүдэд мод тарих тухай, цаашид хэрхэн арчлах, усалгаа арчилгааг хэрхэн хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мод үржүүлгийн газарт бойжуулсан суулгацыг өнөөдөр /2021.05.10/ хүлээлгэн өгч байна. 1 өрхөд 5 мод нийт 160 өрхөд 800 орчим модны суулгац үнэ төлбөргүй олгож байна. Нийт 6 төрлийн модны суулгац байгаа бөгөөд нарс, монос зэрэг агаар цэвэршүүлж, цөлжилтийг бууруулах давуу талтай моддыг тариалахаар сонгожээ. Мөн дээрх модны суулгацын санхүүжилтийг Дархан хотоос сонгогдсон УИХ-ын гишүүн, БСШУС-ын Байнгын хорооны дарга Г.Дамдинням, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр болон аймгийн ИТХ-аас гаргасан гэлээ. НОГООН ДАРХАН БОЛОХЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ